Шамбалын мэлмийд мөнх бусыг тольдмуй

ДЭЭД БҮТЭЭЛИЙН ОРОНД ДЭЭДСИЙН ЕРӨӨЛӨӨР ХҮРМҮЙ
  Ноён хутагтын ерөөл тавьсан Шамбалын овоо     “ХААЛГА ЗАДГАЙ ШАМБАЛЫН
ХААНААС НЬ Ч ОРЖ БОЛНО…”
Гэгээн уянга, бодрол бясалгалын дууч, бурханы үнэнч шавь, яруу найрагч Т.Содномнамжил ах маань нэгэнтээ ийн шүлэглэсэн билээ. Улаан гэрэлт Шамбалын тухай тэрбээр олонтаа бичсэн. Их говийн Эрдэнэ мэргэн Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хойд Шамбалын орны хаалгаар орох ахуйд номын ахын мэргэн шад цээжнээ тарни мэт тодроно. Со ах минь эдүгээ гайхамшигт дээд бүтээлийн орон Шамбалд морилон сэтгэлийн туйлын амгаланг олж, энэ Замбулинд үл эдлэх жаргалыг эдлэн Шамбалын орны 25 их хааны шадар болон суугаа болов уу. Их найрагч О.Дашбалбар ч тэр орноо залран номын хүрдэн эргүүлж буй гэдэгт үл эргэлзэнэ. О.Дашбалбар найрагч Шамбалын тухай мөн олонтаа бичсэн. Тэр бас бурханы үнэнч шавь байсан.
Энэ мэт номын мэргэд, найргийн бурхадын оюуны гэрэлд Шамбалын орны тухай дуулж сонссон төдийгөөс цаашгүй өчүүхэн дорд хүмүүн би бээр төгс гэгээрэл, оюуны дээд хөгжлөөр хүрч болох тэр ариун дагшин орноо очсон нь говийн Ноён хутагтын тавьсан эртний сайхан ерөөлийн цаглашгүй хүчин чадал байв. Ноён хутагт тэнгэрт халихынхаа өмнөхөн буюу 1852 онд шавь нартайгаа Шамбалд уулзахын ерөөл талбин овоо босгон, Шамбалын тэг тавьсан нь Хойд Шамбалын орон хэмээн нэрлэгдэх болсон ажгуу.
"ДЭЭД БҮТЭЭЛИЙН ОРОНД ДЭЭДСИЙН ЕРӨӨЛӨӨР ХҮРМҮЙ" цааш унших »
Онон хатан ижий онгод найргаар цалгив
С.Удвал ахайтны санаачлан сүндэрлүүлсэн уран зохиолын их өргөөний үүднээс бидний аялал эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр Хэнтийн Батширээтээс чих амраалгүй утасдсан яруу найрагч Д.Гансүрэн ахайтан биднийг өглөөний 6.00 цагт Монголын зохиолчдын эвлэлийн үүдэнд бэлэн байхыг үүрэгдсэн билээ. Товлосон цагтаа зохиолч, яруу найрагчид бүрэн цугларав. Санжийн Пүрэв баавай тамхиа баагиулан хүд хүд инээн, онгодтой, омголон найрагч Ламжавын Мягмарсүрэн ах урт шаргал үсээ намируулан алхаж, нөхдөө хөгжөөн дуу шуу болж байгаа харагдана. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй, яруу найрагч Д.Баянтунгалаг, М.Амархүү гээд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан найрагчидтай холын замд дөрөө харшуулах болсондоо олзуурхан зогслоо. Удалгүй “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир найрагч хүрэлцэн ирснээр манай багийнхан бүрдэв. А.Эрдэнэ-Очир ах бид хоёр ийнхүү Хэнтийн Батширээт рүү гурав дахь удаагаа аяны дөрөө нийлүүлэх гэж байгаа нь энэ.
"Онон хатан ижий онгод найргаар цалгив" цааш унших »
MINII NUTGIIN AVARGA

Xentiin Dadald ene zurgiig darsan yum. Bodonchir Bogdiin otog ruu yavax zamd xodoog tergen deerees darsan uxaantai.

XABTAGAI SAGAAN ULZAMNAI

(Нийт: 32)