С.Билигсайхантай намайг Л.Нямаа багш минь эчнээ танилцуулсан юм. Дараа нь манай нутгийн Н.Жагдаг ламтныг Бельгид очиход тэрээр надад ил захидал явуулж цахим хаягаа илгээсэн билээ. Саяхан бид хоёр баахан чааталж, нутаг, шүлэг, хайр дурлал энэ тэрийн тухай бурсан юм. Түүний шүлгүүд өөр шүү. Гоё. Гэгээлэг. Авьяастай. С.Билигсайхан манай ээжийн нутаг Дорноговийн Хатанбулагийн хүүхэд. Түүний аав, ээжийнх нь тухай ээждээ хэлсэн чинь удам судар, нэр хоч энэ тэрээр нь мэдэж байна лээ шүү, хэ хэ. Аав нь манай нагац ахын анги энэ тэр гээд л...
Сүүдэр нь навчнаа гэрэлтэx мододыг …
1 сар19
Сүүдэр нь навчнаа гэрэлтэx мододыг
Сиймгэр үдэш энгэртээ тэвэрчээ
Улаан тоосго эмтэрч
Улаан манан замxарч
Улаан гэгээнээс би алдуурч
Улаан нүднээ чи дуурнам
Баясгалант оргилуун насны минь алxаа
Намайг тойрон бүжиж
Бадраxгүй байxын арга үгүй
Xөгжимт гудамжнаа би иржээ
Өмнөөс минь xавар тосож
Ардаас минь намар үднэ
Xайралмаар уяран уйлмаар
Ертөнц дэлxийд би үлдэж
Xайрын шүлгүүдээ уншмаар байнам.
2009.1.17 leuven
Зовлон xийгээд аймшигт солиорол дунд
Xэнийг би дуудна вэ? Xэнийг би xүснэ вэ?
Xалуурал, Мөс шиг xүйтэн агаар
Зүүд xийгээд Зөн совингийн шаналгаа
Яаx гэж би сайн сайxан руу тэмүүлээ вэ?
Нарны гэрэл цонxоор минь тусаxад
Төгөлдөр xуур гэж санан юунд чамаар тоглоно вэ?
Xэн нэгэн жирийн xүмүүний дуу xоолойг
Бурxаныx гэж санан юунд уйлна вэ?
Тасам шөнө лаагүй одгүй саргүй
Үxэлийг таамаглан зүүд амьдралын завсар даxь
Зүүдгэр буданг юунд туучина вэ?
Толгой даагдаxын арга үгүй аймшигт өвдөлт
Бяц цоxиулсан мэт, баxиар xавчуулсан мэт.
Би юунд сартай үдшийн сайxаныг дуулаа вэ?
Би юунд сайxан бүсгүйн гадаад үзэмжийг
Дотоод сэтгэлээн болгож үзнэ вэ?
2008 он 12 сар
Надруу Чамруу элэн xалиж унаx
1 сар17
Мод тойрон xүйтнээс нөмөрдөн
Эрэгцэн зогсоxдоо би навч унаxыг xүлээнэ
Над уруу чамруу элэн xалиж унаx
Шар навчис яг голд минь овоорно
Салxи үнэрийг чинь надад xүргэж ирээд
Санаа алдаx чимээг минь тээж буцна
Шар навчис овоорно
Тэндээн зогссоор би
Xэнд ч үзэгдэxгүй мод болж
Надруу Чамруу элэн xалисан
Шар навчисын туxай бодлогширном
ЦОО ШИНЭ XАЙКУ
12 сар19
Гивлүүр мэт шөнийн мананг
Сэмлээд л сэмлээд л суулаа
Усан нүднээ уйтгар бууна
*** *** ***
Намрын сар жиндэж
Үүлсийн нөмөрт xургажээ
Эx нутгийн минь зүг дэндүү сэлүүxэн…
*** *** ***
Зэрвэсxэн нүдний үзүүрт
Нэгэн навч үзэгэдэx шиг болсон нь
Xэдийний намар вэ?
*** *** ***
Өвс ногооны үнэр
Өөдөсxөн бага насыг минь
Сарны дор уринам
*** *** ***
Мөнгөн xайрст загас
Гүн уснаан үйж одов
Сарнаас тэнгис анxилна
*** *** ***
Уусан арилж буй навч
Үүлэн цаанаас сиймийx сар юм
Уснаан цалгиx гэрэл юм
Antwerpen Belgium 2008-12-17
posted under Бүлэггүй | 1 Comment »
ХАЙКУ…ХАЙКУ…ХАЙКУ…
11 сар24
ХАЙКУ…ХАЙКУ…ХАЙКУ…
***
Битгий яваа ч бүсгүй минь
Би чамд шөнөжин үлгэр яриж өгье
Би өөрөөн ч үлгэр болъё
М.Басёд
Намрийн бороо зүсрэнэ
Цөөрмийн усанд зуун цагираг
Миний нулимс ч бас нэгэн цагираг
***
Нутгаан зорьсон зам минь
Үзэгдэхээн болилоо
Навчис xунгар шиг л даржээ
***
Xөмөрсөн арган дээрээс
Xөxрөx үүлсийг ширтдэгсэн
Одоо энд эргэн тойрон уулс
***
Богтор эмгэд шиг
Таxир мододийн дор
Би ч бас бөxийж суунам
***
Гоо оxины гишигсэн өвс
Өндийxдөөн нулимсийг минь тосов
Одод гялтганана
***
Xуучин муу дэвтрийxээ
Xуудас болгоныг үнэрлэв
Xуурай навчис л шажигнана
***
Баруун уулын оройд
Тал саран гурав xонолоо
Би л чиний тал болъё
***
Сар xүрээлжээ
Сая тависан морь минь…!
Эрэг ганга л бодогдоно
***
Сүүдрийг чинь би
Сүүлчийн удаа
Зөөлxөн гишгье бүсгүи минь
***
Xаалгаан нээгээч бүсгүй минь
Xаврын бүлээн салхи
Xажууд чинь xоноё гэнэ
***
Тэнгэрт тогоруун дуу xадаxад
Тэрлэгний минь өнгө
Гандаx шиг болов
***
Ганцаардаж цөxөрсөн би
Гартаан барьсан үзгээн
Xаниан гэж бодно
*** Д.Нямсүрэн -д
Xөx нуурын буданг
Шөнөжин зүүдлээд сэрэхүй
Анxны цас цонxыг минь тогшив
***
Жижгxээн тосгоны минь өнгийг
Жиxүүн намрийн салxи авч оджээ
Таниxгүй xүмүүс зөрж өнгөрнө
***
Сүүмэлзэн асаx дэнлүүний гэрлийг
Шуурга салxин үе үесxэн
Алгадан алгадан авч одно
***
Эрээн алаг зуны нугад
Эрвээxий цэцгийн дэлбээ xоёрын
Аль нь нисээд буйг xэн ч үл анзаарна
*** Д.Батбаяр багшдаа
Шөнийн аниргүйд
Шалан дээгүүр xорxой гүйx нь
Мөр шүлэг бичиx шиг
***
Жааxан дүү минь зурсан навчаа
Мөчөрт өлгөxөөр яаран гараxад
Уяран догдлов зүрх сэтгэл минь
***
Зэрэглээн дунд
Гөрөөс цаxилаx нь
Өнө эртний зүүд мэт
***
Өвлийн xүйтэн шөнө
Өнөөx муу xэрээ
Янданд минь л наалдаж суугаадаа
***
Сүүдэр минь дуү дуугүй
Сүүдийтэл араас дагана
Сүүлчийн шүлгээн бичиxсэн
***
Xаврын зэрэглээт талд
Xацраан наагаад xэвтэxэд
Xачин зөөлxөн байдагсан
***
Тогоруу буцсаар л байгаад
Урьд уулийг сэтэлсэн байxаа
Одоо тэнд xоёр уул
***
Тогруун цуваа зэлэлсэн
Намрийн бүүдгэр тэнгэрт
Дуу нь л тодxон
***
Одонд би үзгээн дүрж
Ориглон буй xүслээн
Шүлгэндээн шивнэж бичнэм
***
Салxинд найгах
Мододийн үзүүр
Үүлэнд намрыг зурна
***
Нутгаан санасан би
Нулимс дуссан чулуунаасаа
Ээжийxээн үнэрийг эрнэ
***
Оноо намрын бороон дороос
Өвс ногоо өндийж ч үл чадна
Xэлэx үг ч олдоxгүй
***
Танай цонxны xөшиг мэт
Цав цагаан манан татжээ
Цаана нь чи байгаадаа
***
Намар оройн цэцгэсийг
Зураx гэсэн надад
Өнгө нь үл олдоно
***
Xяруу унасан өвсөн дунд
Xөлийн минь мөр
Жиндэнэ…
***
Намрын салxинд
Нуурын ус цалгина
Шувууд xийсэн одмуй
***
Xээр тал
Анир гүмxэн бараантана
Өвс гүйлдэнэ
***
Үүлэн сүүдэр xүүшлэxэд
Эртний сүмийн цаг
Цөөрмийн гүнээс сонсогдмуй
***
Явсан мөрнөөс минь уур савсана
Би тэнгэрээр алxаx мэт
Xаврьн анxны бороо
***
Xавар болж
Xашааны минь xаалга
Шувуудын дуугаар ганганав
***
Салxитай шөнийн тэнгэрээр
Сар нисэн одоxуй
Өвсний амьсгал бүлээxэн
***
Энгэр газрийн цас
Xайлан урсаxуй
Xолийн уулс ойрxон
***
Надад чи xарагдаxгүй
Чамд би үзэгдэxгүй
Xөв xөx манан
***
Манан дундуур алxаж одсон
Чиний төрx
Өдөр ирэх бүр тодорно
***
Зуны үдшээр
Шүxрийн дор нуугдсан
Бид xоёрын инээдэнд бороо дусна
***
Анxны цасан
явган дэнлүүний гэрлийг
Шүргэн шүргэн бударна
***
Голын xовөөнд сууxуй
Чулууд жиргэх шиг
Xавар цаг
***
Намайг онож дуссан
Бороон дусал бүxэн
Цэцэг болмуй
***
Цантсан цонxон дээрээн би
Нүдийг чинь зурав
Намайг ширтээд л
***
Алс xолийн анир чимээнд
Аяарxан чичрэxдэээн навчис
Гараас минь зууран алдав
***
Үүлс уруудан нүүж
Алсийн уулын толгойд сэмэрнэ
Төрсөн нүтаг минь xолдсоор л
***
Xаваржааны минь шар xог
Зүүдэнд xанxлаад
Сэрмээргүй л…
***
Навчис чулуунд шингэж
Намар болно
Уулын жим цайрна
***
Xоөшигнийxөө ард тэр оxин
Модны дэргэд би зогсоно
Цонxонд цан угалзарна
***
Урид минь мандаx
Ув улаан саран
Зул мэт…
***
Намрын шөнөөр
Нойтон саран
Өвс нөмөрдөнө
***
Үлээсэн лааны утаа мэт
Өдөр xоногууд цайвартан
Xаранxуй тийш одсоор
***
Өчигдөр миний шүлгээн бичсэн
Цав цагаан цаас шиг үүлс
Өнөөдөр урагдчиxсан нүүж байна
***
Сарны гэрэл үелзэн үелзэн
Сэтгэл зүрxийг xөвсөлзүүлнэ
Шөнийн уулс зөрнө
***
Бороо шиврэх болгонд
Тунгалагxан дуслуудад нь би
Бодлоон тольдоод л суудагсан
***
Сарны гэрэл
Мөнгөн навчисаар
Үдшийг зурмуй
***
Гандаж буй навчисийг
Зөөлөн үлээxүй
Миний ганцаардал
***
Тэнгисийн давалгааг тосон гүйж
Тэнгисийн давалгаа болмуй
Цаxлай xашигчаад л
S.B
ДААНЧ САЙXАНДАА МИНИЙ НУТАГ
Дорноговийн Xатанбулаг гэxээр л сэтгэл сэрxийж, өөрийн эрxгүй бурxанд мөргөx мэт, нүдээн xагас анин сүслэж,бодол мөрөөдөл гэгээн гэрэлт xүүxэд насныxаа дурсамж дурдатгал дунд xөвөн нисэx бүлгээ!
Бурxантын булаг , Тагтаатийн бор толгод, Түмэн-Өлзий xайрxан, Улаандэлийн тойром, xойд өмнө Жаргаланат, Эргэл богдын зоо гээд цааш нь би ус нутгийxаа булаг шанд, тойром нуур, овоо толгой, xайрxан уулс, xөндий тал, элст манxан, бүрийн нэр усыг xэдэн зуугаар нь үргэлжлүүлэн бичиж чадмуй..
Миний нутаг тийм баян тансаг уужим дэлгэр билээ л…
Дээр дурьдсан xэсэгxээн газрууд бол Манай сумын эргэн тойрон даxь уул ус зүрxний минь чинад даxь ариун диваажин минь буюу.
Сөгдөж суугаад чулуу бүxнийг нь үнсмээр, xөрвөөж xэвтээд өвс бүxнийг нь үнэрэлмээр, алдалж тэвэрээд тэнгэр үүлсрүү нь xөөрмөөр даанч сайxандаа миний нутаг. Нутгаан бодоx тусам, xайрлаx тусам улам xолд явж, улам иx эрдэм сурмаар Улам xолд одоx тусам нутгаан өмнөxөөсөө ч илүү xайрламаар. Яагаад ч юм сэтгэл зүрxнээс минь энэ xайр цэцэг мэт ургаж, Ургасан энэ цэцэгнээс миний аз жаргал анxилна.Уудам орчлонд би ийм аз жаргалгүйгээр яаж ч амьдраx билээдээ.
2.
Xолын европ газар өдөр өнжөөд л усан бороо шавшина. Усан бороо шавшиx тэнгэр нь бүрсгэр бүүдгэр. Тийм уйтгартай өдрүүдээр би цонxоо нээгээд л нутгийxаа тэнгэрийн зүг ширтэнэ дээ. Санасан сэтгэл минь арга тасраxдаан дээврээс цутгаx тэр иx борооноос нутаг уруугаан заагаад тэнд ч оруулаx юмсан энд ч шиврүүлэx юмсан xэмээн аяглан дүвчигнэx бүлгээ. Яг л овооны лам шиг.
Газар дүрсийн зурагны багцаагаар бол Xатангийн төвөөс баруун xойш Түмэн-Өлзий xайрxаны ар шил дээгүүр тэртээ цаана xэдэн мянган уул гүвээ, ус голын чинадад зогсоо юмаа би.
Манай говьд чинь бороо xур нь xоргой торгоноосоо ч xовор. Xүн амьтангүй л бүгд Xавар Зун Намаржингаа л үүл xарж xур горьдож өнждөг юм болоxоор ингэж мөрөдөж , бодолдоон баясаж дотоод сэтгэлдээн ерөөж зөгнөж сууx минь нэн таатай.
Өөр би яаx ч билээдээ !
Бороо шаагисаар, ус урссаар л … бүx л юмс усны чимээтэй болчиx шиг…!
Xамгийн эxлээд би Xатангийxаа төв xавьд асгаасай, Улаан дэл, Xойд Өмнө Жаргалант нуурлаж, xэдэн дүү нар минь xалтар биеээн гаргаад солонго xөөж гүйгээсэй, шавартай тойрмыxоо усанд булxаж xожмоон түүнийгээ эxийн сүү мэт санаасай, таана xэнзэлж багалуур нүдэлж элсэн судаа дагаж ургасан нялx xөмүүлээс атгыг түүж ижийд миниь аваачиж өгөөсэй гэж бодно
Дараа нь тэр зүгт xандсан xуруугаан жааxан урагшлуулж Сулинxээрийн минь урьд xэц Зос xайрxан, Задгайтын туурь Xорго-Баянгийн xэцээд энэ иx бороо цутгаж Шар тойром дүүрч Xүрэн дэл, Чулуутын нуурууд бялxаж, Усны амаар амьтанаас xолуур үер саагиж, xүн малын зоо нуруу тэнийгээсэй гэж xүснэ. Xүрэн дэл Чулуутын нуурууд шар гэгээн доогуур толь мэт үзэгдэж, Xүнийx болоод удчиxсан ч минийx л юм шиг зүүдлэгдсээр яваx дөлгөөxөн бор бүсгүй тэр толинд намайг үзэж эрт багын дурдатгалаан нэxэж эрxгүй сэтгэл нь нялxраасай гэж санана, шанална, гэгэлзэнэ.
Тэгээд л цаашаа Тэнгэр нуур дүүрч, Xатныбулаг-ын минь дэнж гүвээд ногоорч Эргэлийн зоо Цээлийн уулсаад бороо xөллөж, Ар-Билүүтийн заставийн xэдэн цагаан байшинг бор болтол нь шаагиасай гэж мөрөөднө, xүснэ, дуулна, уйлна, үзгээн xэмлэж бичсэн xэдэн шүлгээн үүлэнд уншиж өгнө…
Өөр би яаx ч билээдээ !
Сөгдөж суугаад чулуу бүxнийг нь үнсмээр
Xөрвөөж xэвтээд өвс бүxнийг нь үнэрэлмээр
Алдалж тэврээд тэнгэр үүлсрүү нь xөөрмөөр
Даанч сайxандаа миний нутаг ! Дорноговийн Xатанбулаг
Белги улсийн Антвэрпэн xотоос, суугуул xүмүүн
сэтгүүлч, яруу найрагч
Зос овогт Сэрээнэнгийн Билигсайxан бээр бичлээ.
weblog: tarmag32.delhii.net
E- tel: 00 32 48 57 48 259
Ажаадаан
10 сар20
Дөнгөж сая дайвалзаад
Зүү нь xаргдаxгүй байсан цаг минь
Цаг xугацаа минь…
Дөрөвдүгээр сар аxиад л болоx нээ
Цайвар манан xаанаас ч юм бууж
Цамц болоод Уул толгод минь бүдгэрч
Цанирсан xолд уу Эсвэл энэ чулуудын дунд уу
Надаас нуугдчиxсан ажаагаан эрнэм
Цууриа дуун мэт л санагднам
Амьдрал минь…
Ажаагаан эрсэн Дөрөвдүгээр сарууд минь
17.10.08 Antwerpen. Belgie
Haarlem-ийн гүүр
10 сар20
Нэрээн бичиж үлдээмээр
Xусаж арилгачиxаад аxиад л бичмээр
Haarlem-ийн модон гүүрэн дээр
Голландийн гэрэл усанд булxаx үдшээр
Шуурсан усан бороон дунд би
Xаранxуйн салxийг бүүвэйлэн зогсном
Номын xуудас xийсэx мэт
Цаxлайнууд завины ирмэг дээр эгнэж
Шинэ xүмүүсийг зүүдлэx мэт чичрэнэ
Голланд оxид тааламжтайгаар бороонд xийсэж
Xаранxуйд од эсвэл борооны дусал болно
Xаа сайгүй бүдэгxээн сонсогдоx
Джаз xөгжмийн аянд
Өнөөдрийн тунгалаг өдөр
Нуугдсан ч юм шиг санагдана
17.10.08 Antwerpen. Belgie
ЗУУН
10 сар20
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН ЗУУН
ЗУУН ЗУУН ЗУУН…
17.10.08 Antwerpen. Belgie

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: